Газар агро ХХК 2012 оноос эхлэн хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2015 оноос МОНГОЛ орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож , нутагшсан махны чиглэлийн “Сэлэнгэ”үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах , герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч , хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлэх зорилгоор мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.