Тансаг зэрэглэлийн “Буудай” зочид буудал нь Монгол улсын хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн төв бүс болох Дархан хотод өөрийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Зочид буудал нь Төмөр замын буудлаас 4 км, Автовокзалаас 1.5 км, Дархан хотын театр болон Цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байрладагаараа онцлог давуу талуудтай болно.

Орчин үеийн тохилог хэв маягийг өнгө өнгийн зохицол болон эрүүл тансаг ахуйг илтгэх модон эдлэлийн хоршилоор Буудай буудлын нэрийн онцлогт тохируулан тохижуулсан 30 өрөөний тохижилт нь  тав тухтай, тансаг мэдрэмжийг төрүүлнэ.

 

Буудай зоогийн газар нь Европ болон Монгол үндэсний төрөл бүрийн зоог, Дэлхийд алдартай дарс, коктейль, гайхалтай мэдрэмж төрүүлэх амттаны дээжээр дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэн тав тухтай орчинд угтан авч үйлчлэх болно.

“Үйлчлүүлэгч”ийн сэтгэл ханамжийг дээд зэргээр ханган танд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь бидний хамгийн эрхэм зорилго юм.

Манай буудлын өрөөний төрлүүд:

  • Люкс
  • Хагас Люкс
  • Нэг ортой энгийн
  • Хоёр ортой энгийн

Зочдын тав тухтай байдлыг хангах зорилгоор дараах үйлчилгээнүүдийг өрөө бүрт бүрдүүлсэн.  Үүнд:

  • Тав тухтай хамгийн сүүлийн үеийн 3D матрас
  • Утасгүй интернэтийн үйлчилгээ
  • Кабелийн телевиз
  • Мини бар
  • Өрөөний үйлчилгээ
  • Эд зүйлсээ хадгалах зориулалт бүхий сейф