БИДНИЙ ТУХАЙ

  • 1993Газар ХХК
    “Газар Холдинг ХХК нь 1993-1994 оноос геологи-уул уурхайн салбарт алтны шороон ордны хайгуул-олборлолтын ажилд хөрөнгө оруулалт хийж Төв аймгийн Заамар сумын нутаг Тосонгийн дэнжийн алтны шороон ордод олборлолт хийх болсноор бизнесийн гараагаа амжилттай эхэлсэн билээ.
  • 1996Газар Тосон ХХК
    1996 онд мөн сумын Баянголын орд, Туулын зvvн дэнжийн ордыг олборлож эхэлснээр Газар ХХК-ийн бvрэлдэхvvнд алтны шороон ордын хайгуул-олборлолт явуулдаг “Газар-Тосон” ХХК, “Аранжин Металл” ХХК, “Алтан харгуй” ХХК гэсэн 3-н охин компани ажиллаж эхэлсэн бөгөөд 1996-1998 онуудад олборлолтын хэмжээгээрээ улсын хэмжээнд 3-5-р байранд тогтмол бичигдэж байсан юм.
  • 1996Аранжин Металл ХХК
  • 1996Алтан Харгуй ХХК
  • 1996Дархан нэхий
    Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр манай орны томоохон vйлдвэрvvдийн vйл ажиллагаа зогсолтын байдалд орсны нэг нь Дархан нэхий эдлэлийн vйлдвэр байсан юм. 1996 оноос “Газар Холдинг” ХХК нь уг vйлдвэрт хөрөнгө оруулан, техник, технологийн шинэчлэл хийсний vр дvнд vйлдвэрлэл өргөжиж бvтээгдэхvvний чанар, загвар, өнгө vзэмж, дизайн сайжирч хэрэглэгчдийн дунд нэр хvнд нь улам бvр өсч уламжлалт зах зээлээ эргvvлэн олж авснаар өнөөдөр зах зээлд эзлэх өөрийн гэсэн байр сууриа баталгаажуулж чадсан юм.
  • 1998Чингис ресторан
    “Газар Холдинг“ компани нь 1998 онд Монгол-Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай “Чингис” рестораныг Улаанбаатар хотод vvсгэн байгуулж гадаад дотоодын зочид жуулчидын очих дуртай, vндэсний хэв маяг, тухлаг орчинг бvрдvvлсэн , Монгол-Солонгос vндэсний төрөл бvрийн халуун хоол, зуушаар vйлчилдэг Улаабаатар хотын томоохон зоогийн газруудын нэг болгосны зэрэгцээ тус ресторан нь “Teppan yaki buffet”, “Business room”, “Mongol room”, “Korean restaurant” гэсэн зоогийн танхимуудтай бөгөөд одоо ч гадаад дотоодын зочин гийчнээр дүүрэн байдаг.

gazar 2

“Газар ХХК нь 1993-1994 оноос геологи-уул уурхайн салбарт алтны шороон ордны хайгуул-олборлолтын ажилд хөрөнгө оруулалт хийж Төв аймгийн Заамар сумын нутаг Тосонгийн дэнжийн алтны шороон ордод олборлолт хийх болсноор бизнесийн гараагаа амжилттай эхэлсэн билээ.

1996 онд мөн сумын Баянголын орд, Туулын зvvн дэнжийн ордыг олборлож эхэлснээр Газар ХХК-ийн бvрэлдэхvvнд алтны шороон ордын хайгуул-олборлолт явуулдаг “Газар-Тосон” ХХК, “Аранжин Металл” ХХК, “Алтан харгуй” ХХК гэсэн 3-н охин компани ажиллаж эхэлсэн бөгөөд 1996-1998 онуудад олборлолтын хэмжээгээрээ улсын хэмжээнд 3-5-р байранд тогтмол бичигдэж байсан юм.

Энэ хугацаанд манай компани Заамарын ордын олборлолтоос гадна Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг “Далт”ын орд, Баян-Овоо сумын нутаг Ташаагийн ордуудад олборлолтын ажил, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Цагаан чулуут хоолойн ордод хайгуул олборлолтын ажил, Архангай аймгийн Булган сумын нутаг Хөх давааны голын талбай, Төв аймгийн Цээл сумын нутаг Цээлийн талбай, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Баян чулуутын талбай, Өвөрхангай аймгийн Есөн зvйл сумын нутаг Зvйлийн талбай, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Ар, Өвөр жаргалантын талбайнуудад хайгуулын өрөмдлөг-уулын малталтын ажил гvйцэтгэж ирсэн туршлагатай боловсон хvчин бvхий мэргэжлийн байгууллага болон өргөжсөн юм.

 

Монгол улсын анхны томоохон хувийн компаниудын нэг болох Газар компани нь 1991 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд уул уурхай, газар тариалан, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирлээ. Газар компаниас салбарлан гарсан  охин компаниуд нь МҮХАҮТ-аас танхимаас шалгаруулдаг оны “ТОП-100” аж ахуйн нэгжээр тогтмол шалгарсаар байна.

Охин компаниуд:

  • • Газар Капитал Партнерс ББСБ
  • • Газар Шилтгээн ХХК
  • • Газар Агро ХХК
  • • Буудай Зочид Буудал