“Газар ХХК нь 1993-1994 оноос геологи-уул уурхайн салбарт алтны шороон ордны хайгуул-олборлолтын ажилд хөрөнгө оруулалт хийж Төв аймгийн Заамар сумын нутаг Тосонгийн дэнжийн алтны шороон ордод олборлолт хийх болсноор бизнесийн гараагаа амжилттай эхэлсэн билээ.
1996 онд мөн сумын Баянголын орд, Туулын зvvн дэнжийн ордыг олборлож эхэлснээр Газар ХХК-ийн бvрэлдэхvvнд алтны шороон ордын хайгуул-олборлолт явуулдаг “Газар-Тосон” ХХК, “Аранжин Металл” ХХК, “Алтан харгуй” ХХК гэсэн 3-н охин компани ажиллаж эхэлсэн бөгөөд 1996-1998 онуудад олборлолтын хэмжээгээрээ улсын хэмжээнд 3-5-р байранд тогтмол бичигдэж байсан юм.
Энэ хугацаанд манай компани Заамарын ордын олборлолтоос гадна Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг “Далт”ын орд, Баян-Овоо сумын нутаг Ташаагийн ордуудад олборлолтын ажил, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Цагаан чулуут хоолойн ордод хайгуул олборлолтын ажил, Архангай аймгийн Булган сумын нутаг Хөх давааны голын талбай, Төв аймгийн Цээл сумын нутаг Цээлийн талбай, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Баян чулуутын талбай, Өвөрхангай аймгийн Есөн зvйл сумын нутаг Зvйлийн талбай, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Ар, Өвөр жаргалантын талбайнуудад хайгуулын өрөмдлөг-уулын малталтын ажил гvйцэтгэж ирсэн туршлагатай боловсон хvчин бvхий мэргэжлийн байгууллага болон өргөжсөн юм.
Монгол улсын анхны томоохон хувийн компаниудын нэг болох Газар компани нь 1991 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд уул уурхай, газар тариалан, гадаад дотоод худалдаа, үйлчилгээ, банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирлээ. Газар компаниас салбарлан гарсан охин компаниуд нь МҮХАҮТ-аас танхимаас шалгаруулдаг оны “ТОП-100” аж ахуйн нэгжээр тогтмол шалгарсаар байна.
Охин компаниуд: