“Газар партнерс ББСБ” ХХК нь 2004 оны 8-р сарын 9-нд Монгол банкнаас Банк Бус Санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аван Улаанбаатар хотноо үүсэн байгуулагдан иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудад санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод нээлттэй зарчмаар хүргэж ирсэн билээ.

2004 онд 100,0 сая төгрөгийн дүрмийн сантай, 5 ажилтантай Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоогийн байдлаар дүрмийн санг 10 тэрбум төгрөгт хүргэн 12.2 тэрбум төгрөгийн зээлийн багцтай үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, санхүүгийн үйлчилгээг харилцагчиддаа ойртуулан ХУД, БЗД, СХД, орон нутагт Дархан-Уул аймгийн Дархан суманд салбар байгуулан шинээр 20 ажлын байр бий болгон ажиллаж байна.

ВЕБ САЙТААР ЗОЧЛОХ

 


 
Тус ББСБ-аас 2005 оноос эхлэн улсын төсөвт төлөх татварын хэмжээг нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2014 оны эцсийн байдлаар нийт 1.3 тэрбум төгрөгийн ААНБОАТ болон ХХОАТатвар төлсөн ба 2004-2014 онуудад өөрийн хөрөнгөөр давхардсан тоогоор нийт 3,200 орчим иргэд, аж ахуйн нэгжид 73 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд зээлийн эргэн төлөлт 96%-тай байна.

Тус ББСБ нь үйл ажиллагаа явуулсан 10 жилийн хугацаанд шалгуур үзүүлэлт, харилцагчдын тоо, нийгэмд эзлэх байр суурь, туршлага, бизнесийн нэр хүндээр Монголын Бичил Санхүүгийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн ТОП компаниудын нэг нь болж амжилтаа улам бүр бататган ажиллаж байна.